2025 оны 01-р сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс сумын Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт

2025 оны 01-р сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс сумын Засаг даргын өгсөн үүрэг даалгаврууд:

1. 22-р зөрлөгөөс сум явах замд үүссэн замыг эвдрэл гэмтлийг засах.

2. Хуучин хогийн цэгийн гадуур тойруулан хаясан хог хаягдлыг ачиж цэвэрлэх, шинэ хогийн цэгийг түрж янзлах, тэмдэг тэмдэглээ байршуулах.

Эдгээр үүрэг даалгаврын хүрээнд Засаг даргын орлогч, 1,2 дугаар багийн Засаг дарга, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн нар сумын Цагдаагийн хэсэг, Илчлэг-Шивээ ОНӨААТҮГ, Страто ХХК-тай хамтран 22-р зөрлөгөөс сум руу явах замд үүссэн эвдэрсэн замыг шороогоор дүүргэж, засварлаж тэгшлэх ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Мөн Хуучин хогийн цэгийн гадуур хаясан хог хаягдлыг ачиж цэвэрлэн, шинэ хогийн цэгийн доторх хогийн түрж, хогийн цэгийн орчимд тэмдэг тэмдэглэгээг байршуулан ажиллалаа.

АНХААРУУЛГА

Сумын 2 хэсэг байсан хуучин хогийн цэгийг нэгтгэн 1 том овоолго үүсгэн шинэ хөрсөөр хучсан ба овоолгоос баруун тийш 900 метр зайд шинээр хогийн цэг байгуулагдсан байгаа тул зориулалтын бус газар болон хуучин хогийн цэгийн ойр орчимд хог хаягдлаа хаяхгүй байхыг сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна. Та бүхэн шинээр байгуулсан хогийн цэгт хашаагаар орон нүхний баруун хойд хэсгээс эхлэн хог хаягдлаа асгана уу.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4.2, хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан иргэний үүргээ биелүүлэн ухамсартай хандахыг хүсье. Дээрх хуулийн заалтыг зөрчсөн Иргэн, ААН, АБ-д зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д заасан хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу



Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4