Шивээговь сумын 3-р цэцэрлэг нь 1989 оны 8-р сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн АДХГЗ-ны шийдвэрээр байгуулагдаж, орон сууцны 1-р орцонд 3 бүлэг 75 хүүхдийн ортой 12 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
2005 онд сум орон нутгийн дэмжлэгтэйгээр 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулж, 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг барьж байгуулснаар 2015-2016 оны хичээлийн жилд 324 хүүхэд, 30 багш ажилтантай үйл ажиллагаагаа явууллаа.
Мөн 2009 онд 21-р зөрлөгт Салбар бүлэг, 2013 онд уурхайн хөрөнгө оруулалтттай орон сууцны 9-р байранд 3 бүлэг тус тус нээж, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт сумын сургуулийн өмнөх насны хүүхдийг 100%, хамран сургах тойргийн хүүхдүүдийг 100% хамруулаад байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХАЙРЛАН ХҮНДЭТГЭЖ, СУРАХ ХЭРЭГЦЭЭ СОНИРХЛЫГ НЬ ХАНГАН, ХҮРТЭЭМЖТЭЙ ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛГОН ХӨГЖҮҮЛЖ, ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ОРШИНО.
ЗОРИЛТУУД:
- Сургуулийн өмнөх боловсролын түвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын агуулга хөтөлбөр стандарт, үнэлгээ, аргазүй, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж түгээн дэлгэрүүлэх
- СӨБ-ын үйлчилгээг хүртээмжтэй чанартай, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн, хэрэгцээ сонирхолд нийцсэн, хөгжүүлэх үйл ажиллагааг тоглоомын аргаар зохион байгуулж сургалтын чанарыг сайжруулах
- Цэцэрлэгийн сургалтын орчинг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эцэг эх, иргэд олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж хамтын үйл ажиллагааг сайжруулах
- Бага насны хүүхдийг ажиглалт тэмдэглэл хөтлөн судлах тэдний авьяасыг бүтээлчээр нээн хөгжүүлэх, номыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон зохиолтой танилцуулж бүтээлчээр унших аян өрнүүлэх, номын санг баяжуулах
- Багшийг ажлын байран дээр нь чадваржуулах мэргэжил дээшлүүлэх зайн сургалтын хэлбэрийг идэвхижүүлэх, багшийн хүүхэд хөгжүүлэх тэргүүн туршлагаар технологийн сан бий болгох