Танилцуулга

Тус сургууль нь 1989 онд Оросын цэргийн хотхоны сургуулийн барилгыг түшиглэн 8 жилийн сургуулийн статустай байгуулагдан П.Дашдаваа захиралтай 21 багш, 22 ажилтан, 318 сурагчидтай үйл ажиллагаагаа эхэлж, 1989-1990 оны хичээлийн жилд математикийн багш Ж.Долгор 30 сурагчидтай анхны 8 дугаар ангийг удирдан төгсгөж байжээ.  

1991 оноос 10 жилийн дунд сургууль, 2004 оноос Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын Ерөнхий боловсролын 10 жилийн III дунд сургууль, 2006 оноос Ерөнхий боловсролын III  сургууль гэсэн статустайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

2015-2016 оны хичээлийн жилд удирдах ажилтан 4, багш 34, үйлчилгээний ажилтан 14, бүгд 52 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй, 12 жилийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж, нийт 597 сурагч суралцаж байна.

АЛСЫН ХАРАА:

СУРАЛЦАГЧ, ТӨГСӨГЧДИЙН НАСАН ТУРШИЙН БАХАРХАЛ, ХҮНДЛЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН СУРГУУЛЬ БАЙХ

ЭРХЭМ ЗОРИЛГО:

УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ, ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭН ХҮНДЭЛДЭГ, ЗӨВ МОНГОЛ ХҮНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ

УРИА :

БИДНИЙ АМИН ДЭМ ӨСӨХДӨӨ УГЖИХ ӨВ СОЁЛ, ӨТӨЛТЛӨӨ ТЭЖЭЭГДЭХ ЭРДЭМ БОЛОВСРОЛ

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Үндэсний хэл , түүх, өв соёл, зан заншил
  • Уламжлал, шинэчлэл
  • Нээлттэй ил тод байдал
  • Эрх тэгш оролцоо
  • Хамтын ажиллагаа
  • Хариуцага шударга байдал
  • Харилцан хүндлэл
  • Ахиц

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
5,500 мянган км2
Нийт хүн ам
18,153
Нийт өрх
5,261
Малын тоо
432,196
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4