Танилцуулга

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Соёлын төв нь 2002 оны 5 дугаар сарын 24-ны өдөр үүд хаалгаа нээж, төсөвт орон тоондоо багтаан 5 хүний бүрэлдэхүүнтэй /эрхлэгч, номын санч, хөгжимчин, бүжгийн багш, нягтлан бодогч/ үйл ажиллагаагаа явуулж байна. 2004 оноос 150 хүний суудал бүхий заал, Нийтийн номын сан, Орон нутаг судлах танхимыг байгуулан ажиллаж байна.  

Соёлын төвийн бэлгэдэл лого:

undefined

Шаргал өнгийн илд: Чойрын Богд ууланд буй их таван ухааны бэлэгдэл болсон оюун ухааны хурц мэдрэмж урыг харуулсан илдний дүрслэл юм. Хэдэн зууны үеэс түүхт Боржигон түмний өлгий нутаг Их таван ухааны бэлгэдэл: Анагаах ухаан, нууц тарнийн  ухаан, зурхайн ухаан, тэжээхүйн ухаан, дуун ухаан гэсэн таван ухааны бэлгэдэл билээ.

Ногоон морин хуурын толгой: Боржигон түмний яндашгүй их арвин өв соёлын бэлгэдэл морин хуур нь урлагийн тэнгэр ухааны далайг бэлэгдсэн амар амгалангийн ногоон өнгийг тодруулсан төдийгүй зөвхөн Боржигоны гэх дахин давтагдашгүй шинж чанараараа алдартайг харуулан бэлэгдсэн билээ.

Манай байгууллага дэргэдээ Бүжгийн дугуйланд 100 гаруй хүүхэд, Үндэсний хөгжмийн дугуйлан, Даралтад хөгжим мөн дууны дугуйланд 20 хүүхэд хичээллэж байна.

Уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээнүүд:
    Жил бүрийн 5 дугаар сарын 15-нд Малчны “Таван эрдэнэ хоршоо”-той хамтран “Монгол дээлээрээ гоёцгооё” өдөрлөг,
    2 жилд нэг удаа 9 Авъяаслаг эмэгтэйг оролцуулсан “ЕСӨН ЦАГААН ЦАЦАЛ” нэртэй тоглолт
    Жил бүрийн 4 сарын 1-нд Албан байгууллага, Аж ахуйн нэгжүүдийн дунд “УРЛАГИЙН НААДАМ”-ыг тус тус зохион байгуулж байна.

undefined undefined

СОЁЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ БҮЖГИЙН ДУГУЙЛАНГИЙН “ШИВЭЭН ГАНХАА” ХАМТЛАГ

Зууны манлай бүжиг дэглээч, Төрийн соёрхолт Ц. Сэвжидийн нэрэмжит Өсвөрийн бүжигчдийн улсын уралдааны тусгай байр, “Гэгээн алсын одод-2013” монгол туургатны хүүхдийн урлагийн их наадмын шилдэг 20, Ерөнхийлөгчийн шагналт, Боржигон нутгийн багачууд уралдааны Тэргүүн байр Алтан цомын эзэн тус хамтлаг нь байгуулагдаад 7 дахь жилтэйгээ золгохдоо “Шивээн ганхаа-2”, “Шивээн ганхаа-3”  хамтлагтай болон өргөжлөө.

Тус хамтлаг нь Өвөр Монголын Хөх хотноо зохион байгуулагдах “Гэгээн алсын одод-2016” Монгол туургатны Олон улсын хүүхдийн урлагийн их наадмын Гранпри шагналын төлөө өрсөлдөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна.

undefinedundefined

СОЁЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ АРДЫН ХӨГЖМИЙН ДУГУЙЛАНГИЙН “АЯЛГУУ” ХАМТЛАГ

“Яргуй” наадмын алтан медаль, Аймгийн “Хамгийн хамгийн” уралдааны Цом, алтан медальт тус хамтлаг нь байгуулагдаад 5 дахь жилтэйгээ золгохдоо “Аялгуу-2” хамтлагтай болон өргөжлөө.

undefined

СОЁЛЫН ТӨВИЙН НОМЫН САН

Манай номын сан нь цахим үйлчилгээг нэвтрүүлээд байна. Номын сан нь нийт 3 төрлийн программын 400-аад номоор 1 компьютерт уншигчиддаа үйлчилж байна. Номын сангийн явуулын үйлчилгээг сайжруулах зорилгоор сумын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-той хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд захиалсан номыг хүргэж өгч байхаар төлөвлөн ажиллаж мөн өөрийн номын санд байхгүй номыг аймгийн номын сангаас захиалан өөрийн уншигчдадаа хүргэж өгч үйлчилж байна.

undefined

СОЁЛЫН ТӨВИЙН “ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ”

undefined undefined

СОЁЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ УРЛАГИЙН ХУВЦАС ОЁДОЛ, ЗАСВАР

undefined

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
5,500 мянган км2
Нийт хүн ам
18,153
Нийт өрх
5,261
Малын тоо
432,196
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4