"ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ" ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Залуусын манлайлал Говьсүмбэр аймгийн залуучуудын чуулган нь дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан. Үүнд:
"Leading Govisumber" арга хэмжээ
"Залуусын төгөл" мод тарих арга хэмжээ
"Хамтдаа оролцъё" хөгжөөнт арга хэмжээ
"Open mic night" чөлөөт арга хэмжээ
Тус арга хэмжээний үеэр
- Залуу хүний хандлага, ёс зүй / Б.Болорсайхан/
 - Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд / Л.Дэлгэрзул/
 - Гарааны бизнес амжилттай эхлүүлэх нь / М.Батмөнх/
 - Цахим засаглал ба иргэдийн оролцоо / Д.Отгонболд/
 - Койка-гын тэтгэлэгээр Солонгос Улсад суралцсан нь /П.Алтанчимэг/ нар дээрх сэдвүүдээр илтгэл тавьж залуучуудад мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.
 


