Шивээговь сумын 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Цагдаагийн эргүүлийн автомашин худалдан авах” ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, “Очирт хөрс”ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 17500000 төгрөгөөр “PRIUS20” маркийн Цагдаагийн эргүүлийн автомашиныг нэмэлт 4 ширхэг дугуй , маякын хамт худалдан авч, Засаг даргын захирамжаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс 2021оны 05 сарын 07-ний өдөр хүлээн авлаа.

