Шивээговь сумын ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "МАТЕМАТИК СТАНДАРТ" олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Бага боловсролын суралцагчдынхаа анги бүрийн түвшинд эзэмшсэн мэдлэг чадварыг бататган ахицыг дэмжиж , математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 10-с, 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Шивээговь сумын ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "МАТЕМАТИК СТАНДАРТ" олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад 1-5-р ангийн 15 бүлгийн 408 суралцагч хамрагдлаа.

Олимпиадын 1,2,3-ийн давааны туршид сурах үүргээ ухамсарлаж анги хамт олноо хошуучлан амжилттай оролцож дундаж гүйцэтгэлээрээ 80-с дээш хувьтай үнэлэгдсэн 15 сурагчийг шагнан урамшууллаа.

Энэхүү олимпиадын:

  • 1-3-аар ангийн ангилалд:

1-р байр: Б.Буянжаргал багштай 3а анги

2-р байр: С.Оюундарь багштай 3в анги

3-р байр: Ж.Бямбаа багштай 1а анги

  • 4-5-аар ангийн ангилалд:

Тэргүүн байр: Л.Отгонтуяа багштай 4а анги

Дэд байр: Ц.Мөнхтуяа багштай 4б анги тус тус байр эзэллээ.

Бусдаасаа манлайлан амжилттай оролцсон оюунлаг сурагчид болон тэднийг нээн хөгжүүлж, их ажилтанд хөтөлж буй сургагч багш нартаа халуун баяр хүргэе.

БАГА АНГИЙН СУРАГЧДЫН МАТЕМАТИК ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АНГИУДЫН ӨНДӨР ГҮЙЦЭТГЭЛТЭЙ СУРАЛЦАГЧДЫН ШАГНАЛЫГ ШИЙДЭЖ ХАМТРАН АЖИЛЛАСАН ШИВЭЭГОВЬ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА А.ДЭЛГЭРЗАЯА, АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОНД БАЯРЛАЖ ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЬЕ.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4