"Малын тоо толгойд ногдох албан татварыг орон нутгийн хөгжлийн сангийн журмаар дамжуулан зохицуулах нь" Сэдэвт чадавхжуулах сургалт боллоо

  • Шивээговь сумын ЗДТГ-ын хурлын танхимд "Малын тоо толгойд ногдох албан татварыг орон нутгийн хөгжлийн сангийн журмаар дамжуулан зохицуулах нь" Сэдэвт чадавхжуулах сургалтыг тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч Л.Уранчимэг, Сүмбэр сумын Хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Долгормаа нар зохион байгууллаа.
  • Тус сургалтад ИТХ-н төлөөлөгчид болон ЗДТГ-ын ажлын хэсгийн гишүүд нийт 16 албан хаагчид хамрагдаж МТТАТ-н бүрдүүлэлт, зохицуулалт гүйцэтгэлд хяналт тавих тухай мэдээллээр ханган ОНХС-н хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээнд байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хэрхэн хийх талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4