ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОПЕРАТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


*Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсан.

*Үүний хүрээнд орон нутагт ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС таван хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Төрийн цахим үйлчилгээг операторын горимоор хүргэх ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг И-Монгол академийн мэдээлэл технологийн мэргэжилтэн, шинжээч Г.Будням, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйлчилгээнийн нэгдсэн төвийн аймаг хариуцсан мэргэжилтэн М.Хангай, сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг, Г.Оюунтуул, систем нэгтгэл сургалт хөгжлийн газрын мэргэжилтэн Т.Танан-Эрдэнэ, И-Монгол академи УТҮГ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн С.Болортулга, И-Монгол академийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.Пүрэвдаваа нар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтад Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энх-Орчлон, аймаг сумдын нийт 6 оператор болон монгол шуудангийн ажилтан хамрагдаж байна.

Сургалтаар төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын журам, Цахим хөгжлийн багц хууль, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр үйлчилгээ үзүүлэхэд тулгарч болох бэрхшээл шийдвэрлэх арга зам, Мэдээллийн аюулгүй байдал, E-Mongolia аппликейшн ашиглах зааврын талаар мэдлэг, чадварыг эзэмшиж байна.

Цахим үйлчилгээний “Хурдан” цэгээс төрийн 30 гаруй байгууллагын 440 үйлчилгээг операторын горимоор хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлснээр иргэд дараах үйлчилгээнүүдийг цаг алдалгүй авах боломжтой. Үүнд:

- Иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авна

- Нэг оператор иргэнд бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ.

- Үйлчилгээний ажилтны ачаалал буурна.

- Орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.

- Үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлнэ.

- Гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэх боломж бүрдэнэ.

- Төрийн үйлчилгээний процесс үйл ажиллагааг оновчилж, үйлчилгээний тоог бууруулна.

- Төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох үйл явц сайжирна.

- Үйлчилгээний хяналт сайжирна.

- Төрийн бүтээмж нэмэгдэх юм.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4