Сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14:00 цагаас зохион байгуулсан. Тус сургалтыг “Өөрийгөө таньж мэдэх”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” гэсэн сэдвүүдийн хүрээнд явуулж, 9-12 дугаар ангийн 80 сурагчийг хамрууллаа.