Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Ахмадын дуун цэнгүүн”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагаас сумын Соёлын төвд зохион байгуулж, нийт 50 гаруй ахмад настан оролцсон. Дуун цэнгүүнээр нийтийн бүжиг зохион байгуулж, 4 багийн ахмад настнууд хамтлаг болон гоцлол төрлөөр тэмцээнд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан. Үүнд:
- Хамтлаг дуучдын төрлөөр:
1-р байрыг Жаргалтай настангууд баг
2-р байрыг Найрсаг баг
- Гоцлол дуучдын төрлөөр:
1-р байрыг Ж.Цэрэнсодном
2-р байрыг Б.Хүдэр нар тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.