« Буцах

ГАВЪЯАТ УУРХАЙЧИН ОЧИРЫН ШАГДАРЖАВ

О.Шагдаржав нь 1949 онд Ховд аймгийн Булган сумын нутагт төрж , орон нутагтаа дунд сургууль, 1966-1967 ондАрхустын ТМС, 1974-1971онд Москва хотын Уулын дээд сургууль, 1992 онд Удирдлагын хөгжлийн академийг инженер, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

1967-1968 онд Ховд аймгийн Булган сумын МААМС-д бульдозерч, 1968-1971 онд цэргийн алба хааж, 1971-1974 онд Налайхын их уурхайд бэхэлгээчин, малтагч, 1980-1997 онд Багануурын уурхайд эдийн засагч, удирдлага зохион байгуулалтын инженер, уулын нэгдүгээр хэсгийн дарга, үйлдвэр эрхэлсэн орлогч дарга, уулын нэгдсэн үйлдвэрийн хэсгийн дарга, 1997 оноос “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан.

Багануурын уурхайд ажиллаж байхдаа тэсрэх материал хэмнэх, мөрөгцөгийн хучилт хийх технологи, экскаваторын татах ангийн эвдрэл багасгах арга, “ЭШ-15/90”, “ЭШ20/90” экскаваторын чиглүүлэгч блокны зөөлөн холбоос, мөн өвлийн улиралд хутгагч шанаганд хөрс наалдахаас хамгаалах арга зэрэг оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлж 1984, 1986 онд ШБОС-ын үзэсгэлэнгээс медаль хүртэж байв.

“Шивээ-Овоо” ХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаанд тус уурхайн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, сахилга дэг журам сайжирч, хөрс хуулалт, нүүрс олборлолт 1,3-2,4 дахин өсч, Монгол Улсын Засгийн Газар, ХАҮТ-аас шалгаруулдаг TOP-100 аж ахуй нэгжээр найман удаа, Говьсүмбэр аймгийн тэргүүний байгууллагаар дөрвөн удаа шалгарсан байна.

Говьсүмбэр аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн, VII, YIII таван жилийн гавшгайч түүнийг 1986 онд ЗХУ-ын Нүүрсний Үйлдвэрийн Яамны “Уурхайчдын алдар” III зэргийн медаль, 1989 онд МХЗЭ-ийн Төв хорооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, 1990 ондУлсын тэргүүний уурхайчин цол тэмдэг, 1991 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж, 2006 онд Монгол улсын “Гавъяат уурхайчин” гэдэг эрхэм нэр хүндтэй алдрыг хүртжээ.

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4