Мэндчилгээ

Эрхэм хүндэт та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж, айл өрх бүрд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шивээговь сумынхаа ард иргэдийн нэрийн өмнөөс Шивээговь суманд тавтай морилохыг урьж байна.

    УИХ-ын 1994 оны 05 сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулагдаж Шивээговь хороог сум болгон өөрчилсөн түүхтэй. Манай сум нь Чойрын Богд уулынхаа ивээл дор оршдог. Уул уурхайн хүрэн нүүрсээр баялаг ордтой бүс нутаг юм. Мөн Улаан баатар хот Замын үүдийг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замаар холбогдсон, монгол улсын хойд, урд 2 хөрш орныг холбодог олон улсын транзит төмөр зам дайран өнгөрдөг онцлогтой юм.

     Багануураас Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон Шивээговь сум, Дундговь аймгийн Баянжаргалан сумыг холбосон цахилгаан эрчим хүчний 35, 110квт өндөр хүчдэлийн шугамд холбогдсон харилцаа холбоо дэд бүтэц сайн хөгжсөн.

    Сумын нийт хүн амын 80 хувь, айл өрхийн 70 хувь орчим нь төвлөрсөн халаалттай орон сууцанд амьдарч байна.

Сумын нутагт орших Шивээ-Овоо ХК нь 550 гаруй ажилчидтай улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж буй нийт төсвийн 83 хувь, аймгийн төсвийн 75 хувийг дангаараа бүрдүүлж байна.

 Шивээговь сумын бүтээлч, хөдөлмөрч ард иргэдийн дундаас хөдөлмөрийн гавъяаны  улаан тугын одон-7 , Гавъяат уурхайчин-3, төрүүлсэн нь бидний бахархал болж байдаг билээ. Бид иргэдийнхээ хүсэл зориг хэрэгцээ шаардлагад тулгуурлан сумын эдийн засгийн нийгмийг хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг сумын ИТХ-ын хуралдаанаар баталгаажуулан хөгжил дэвшилд хүрэх замаа тодорхойлсон.

  Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлуудад ахиц гаргахын төлөө хичээж ажиллах болно.

 

 

Говьсүмбэр аймгийн Шивээговь

сумын Засаг дарга

Пүрэвсүрэнгийн ГАНЧИМЭГ

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
5,500 мянган км2
Нийт хүн ам
18,153
Нийт өрх
5,261
Малын тоо
432,196
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4