Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо


2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Аймгийн хэмжээнд 23 албан хаагч тангараг өргөснөөс Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга Удвагийн Чулуунцэцэг “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн тангараглалаа.

Ёслолын ажиллагаан дээр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Улсын ахлах бүртгэгч Л.Насанжаргал, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа, Мэргэжлийн хяналтын газрын Лабораторийн эрхлэгч И.Төгсдэлгэр нар “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр “Байгал орчны тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдсаныг Салбар зөвлөлийн дарга Б.Батдэлгэр, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар гардуулж өгөв.

Ёслолын ажиллагааны төгсгөлд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөл хамтран зохион байгуулсан “Ил тод төрийн үйлчилгээ” сэдэвт илтгэлийн уралдаанд шалгарсан 2 албан хаагчид шагналыг олгож, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Зорилтот бүлгийн асуудал хариуцсан  мэргэжилтэн “Нийгмийн салбарын ил тод байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.

 

Холбоотой линк