Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

"Гэр хорооллыг хаягжуулах" ажлыг гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.


Сумын 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гэр хорооллыг хаягжуулах” ажлыг төлөвлөсөн.

“Гэр хорооллыг хаягжуулах” ажлыг хийж гүйцэтгэх хүсэлтэй албан байгууллагууд Ажлын даалгавартай танилцаж, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Ажлын даалгавартай танилцаж, үнийн санал болон байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, татварын цахим тодорхойлолт /өргүй/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /өргүй эсэхийг тодорхойлсон/, байгууллагын харилцах банкны тодорхойлолт /хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх/ зэргийг хавсарган 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМАНД ХЭРЭГЖИХ “ГЭР ХОРООЛЛЫГ ХАЯГЖУУЛАХ” АЖЛЫН ШУУД ХУДАЛДАН АВАЛТЫН АЖЛЫН ДААЛГАВАР

 

2020.04.01                                          № 2020-ШХА-01                               Шивээговь сум

1.

Ажил гүйцэтгэх үндэслэл

  1. Хаягжуулалтын тухай хууль
  2. Засгийн газрын 2019 оны 325 дугаар  тогтоолын хавсралтаар батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”
  3. Монгол улсын “Гудамж зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2014 стандарт

2.

Ажлын зорилго

Иргэдийг тухайн объектод саадгүй, түргэн шуурхай хүрэхэд зориулан хаягийн тэмдгийг стандартын дагуу үйлдвэрлэж, хаягийн зурагт заасан байршилд газар дээр нь суурилуулахад оршино.

3.

Хамрах хүрээ

Шивээговь сумын 2-р баг

4.

Гүйцэтгэх ажлын хэмжээ

Шивээговь сумын гэр хороолол, 2-р багийн нутаг дэвсгэр

5.

Ажил гүйцэтгэх хугацаа

Гэрээ байгуулснаас хойш 30 хоног

6.

Ажлын иж бүрдэл

  • Холбогдох өгөгдөл, мэдээллийг захиалагчаас хүлээж авах
  • Хаягийн тэмдгийг MNS 5283:2014 стандартын дагуу үйлдвэрлэх
  • Захиалагчаар үйлдэрлэсэн тэмдгүүдийг стандартын шаардлага хангасан эсэхийг шалгуулах
  • Шалгаж зөвшөөрсөн тэмдгийг хаягийн зурагт заасан байршилд стандартын дагуу суурилуулах
  • Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх
  • Суурилуулсан хаягийн тэмдгийг хадгалж, хамгаалах гэрээг захиалагчтай хамтран холбогдох этгээдүүдтэй байгуулах
  • Ажлын тайлан бичих

7.

Техникийн шаардлага

Хаягийн тэмдэг тавих шаардлага

  • Хаягийн тэмдгийн загвар, хэлбэр хэмжээ, өнгийг MNS 5283:2014 стандартын А хавсралтад заасны дагуу мөрдөнө.

Мөрдөх норм, дүрэм

  • Засгийн газрын 2019 оны 325 дугаар  тогтоолын хавсралтаар батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”
  • Монгол улсын “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2014 стандарт

Техникийн шаардлага

  • Хаягийн самбарын материал нь MNS 5283:2014 стандартад заасны дагуу байгалийн үзэгдэлд тэсвэрлэхүйц, зэвэрдэггүй металл байх эсвэл хамгаалалтын гадаргуутай байна.
  • Гудамжны, хашааны хаалганы хаягийн тэмдэгийн зузаан нь 2мм, бусад тэмдэгийн зузаан нь 3 мм байна.
  • Хашааны хаалганы тэмдэгийг явган хаалганы баруун талд стандартад дурдсан хэмжээнд хадна.
  • Хаягийн тэмдэгийн дэвсгэр нь RGB (0.131.73) код бүхий ногоон өнгөтэй, байгалийн аливаа үзэгдэлд хуурч гандахгүй, шөнийн цагт саадгүй харагдах, тээврийн хэрэгслийн болон бусад төрлийн гэрлийн тусгалаар гэрэлтдэг материал байна.
  • Хаягийн мэдээллийн сангийн зурагт шуудангийн бүсчлэлийн код хийгдсэн байх.
  • Хаягийн тэмдгийн тулгуур суурийг барилгын зургийн инженерийн зураг төслөөр хийж хянаж шалгасан, батлагдсан орц, нормын дагуу хийж байгалийн аливаа үзэгдэлд тэсвэртэй, мал амьтан шөргөөхөд унахааргүйгээр газарт бетондож бат бөх суурилуулсан байна.
  • Хаягийн самбарыг ангилал төрлөөс хамааран стандартад заасан хэмжээгээр хийж гүйцэтгэсэн байна.
  • Хаягийн тэмдэг нь гүйцэтгэгч 3 жилийн баталгаа гаргаж өгөхүйц чанартай байна.
  • Гүйцэтгэсэн ажлын талаар дэлгэрэнгүй тайланд тодорхой тусгасан байна.

8.

Ажлын хяналт, шалгалт

Сумын Газрын даамал болон 2 дугаар багийн Засаг дарга хяналт тавьж ажиллана.

9.

Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгөх материал

  1. Ажил гүйцэтгэсэн дэлгэрэнгүй тайлан тоон болон хэвлэмэл байдлаар – 1%
  2. Суурилуулсан хаягийн газар дээр нь байрлуулсан план болон фото зураг /shp, jpg байдлаар/ - 2%

10.

Захиалагч байгууллага

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар

11.

Гүйцэтгэгч байгууллага

  • Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага эсвэл газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага байх

12.

Санхүүжилт, эх үүсвэр

Орон нутгийн хөгжлийн сан

13.

Даалгаварт тусгагдаагүй ажил

Даалгаварт тусгагдаагүй ажлыг нэмэлт нөхцөлөөр гүйцэтгэж болно.

 

ХАЯГЖУУЛАХ АЖЛЫН ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Говьсүмбэр аймаг Шивээговь сумын гэр хорооллын гудамж, аж ахуйн нэгж байгууллага, үл хөдлөх эд хөрөнгөд нэр, дугаар олгох, хаягийг  байрлуулах ажил:

А. Ажил гүйцэтгэх хугацааны график /хөдөлмөр зарцуулалт, үргэлжлэх хугацаа, ажиллах хүчний тоо/-ийг тодорхой гаргаж ирүүлнэ. Мөн ажлыг гүйцэтгэх технологи аргачлал, техникийн тодорхойлолтыг боловсруулж ирүүлнэ.

Б. Хаягийн тэмдгийг үйлдвэрлэх, хаягийн самбарыг газарт байрлуулахдаа дараах Монгол Улсын 2013 оны 02 сарын 07-ний өдрийн “Хаягжуулалтын тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 325 дугаар  тогтоолын хавсралтаар батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”, Стандарчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, талбайн нэр, дугаарын самбар, түүнийг байрлуулахад тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2014 стандартыг баримтлан технологийн дагуу чанартай гүйцэтгэх

В. Тендерийн үнийн саналд бусад шууд, нэмэгдэл, ашиг, техник хяналт, нормчлолын сан, НӨАТ, магадлашгүй ажлын зардал зэргийг тооцохдоо ЗТБХБ Сайдын 2012 оны 181 дүгээр тушаал, Барилгын төсөв зохиох заавар, БНбД81-95-12-г мөрдлөг болгоно. Мөн автотээврийн зардлыг ЗТАЖЯ-ны сайдын 2008 оны 136 тоот тушаалаар батлагдсан жишиг тарифаар тооцно. ЗТБХБ-ын сайдын 2012 оны 18 дугаар тушаал-аар машин механизмын зардлыг БД81-112-11 /Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн жишиг үнэ/-ийн дагуу тооцож ирүүлнэ.

Г. Тендерийн үнийн саналд суурилуулалт, байршуулах зардлыг тусган тооцож ирүүлнэ.

1. Хаягжуулалтын ажил:

  • Стандартчилал Хэмжилзүйн газраас 2014 онд баталсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2014 стандартын 6.1.2, 6.1.3-т заасны дагуу хаягийн самбар, шонгийн материал нь байгалийн үзэгдэлд тэсвэрлэхүйц, зэвэрдэггүй лист төмөр, зэвэрдэггүй труба болон хуулгаар бүрсэн байна.
  • Хаягийн тэмдгийг хөдөлгөөнгүй бат бэх боож, салхи болон техник, механик үйлчлэлд нугарахгүй, хугарахгүй зэвэрдэггүй төмрөөр тэмдэгийг хийсэн байх.
  • Хаягийн тэмдэгийг газарт суурилуулахдаа газраас дээш 2,3м, газраас доош 1м гүнд төмөр сууриар чагталж, цутгамал бетон суурьтай хийнэ. Тэмдэг тогтоох листэн төмрийг шонгийн хөлтэй сайтар гагнаж бат бөх хөдөлгөөнгүй суурилуулна.
  • Шон тэмдэг хоёрыг хооронд нь 12-с дээш боолтоор хөдөлгөөнгүй бат бэх боож, салхи болон техник, механик үйлчлэлд нугарахгүй, хугарахгүй 3мм-ийн нимгэн зэвэрдэггүй төмрөөр тэмдэгийг хийж, зэврэлтээс хамгаалж шон тэмдэгийн арыг будсан байх.

Үнийн санал ирүүлэхдээ тэмдэгийг байрлуулсан байдлыг харуулсан зураг, аргачлал, бүтээгдэхүүний дээжийг ирүүлнэ.

Үүнд:

Хаалганы тэмдэг /1ш/

Гудамжны тэмдэг /1ш/ тус тус ирүүлэх

  1. Бичлэгт тавих шаардлага:
    • Хаягийн тэмдгийн бичлэгийг кирилл, Монгол бичиг, Англи хэлээр хослуулан бичнэ.
    • Хаягийн тэмдгийн самбар дээрх бичлэг нь нүдэнд харагдахуйц байх бөгөөд шрифтийн хэмжээ нь тэмдэгтийн тооноос хамаарна.
    • Бичлэгийг MNS ISO 3098-6:2003, MNS ISO 3098-2:2003, MNS ISO 6275-2:2011, “Монгол бичгийн цагаан толгой” MNS 4333:1996, “Гудамж зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5283 стандартын дагуу хийнэ.

Ажлын тоо хэмжээ

Сум дүүргийн нэр

Шинэ хаяг

Гудамж, зам талбай

Хашааны дугаар

Хаалганы тэмдэг /ширхэг/

Гудамжны тэмдэг /ширхэг/

Тэмдэгийн шон /ширхэг/

Нэр

Нэр

Дугаар

1

Шивээговь

Уурхайчдын гудамж

Сумын төв замд байршуулах самбар

2 ширхэг

1

2

Шивээговь

Уурхайчдын гудамж

 

2 ширхэг

1

3

Шивээговь

Бэхтийн гудамж

1

101-123-р хашаа

12

2

 

4

Шивээговь

Бэхтийн гудамж

2

201-223-р хашаа

12

2

1

5

Шивээговь

Нэрт гудамж

1

101-125-р хашаа

13

2

1

6

Шивээговь

Нэрт гудамж

2

201-225-р хашаа

12

2

1

7

Шивээговь

Шивээ гудамж

1

101-123 -р хашаа

12

2

1

8

Шивээговь

Шивээ гудамж

2

201-217-р хашаа

9

2

1

9

Шивээговь

Сүүж Гудамж

1

101-121-р гудамж

10

2

1

10

Шивээговь

Сүүж Гудамж

2

200-220-р гудамж

11

2

1

11

Шивээговь

Сүүж Гудамж

2

201-213-р гудамж

7

2

1

12

Шивээговь

Хөтөл гудамж

1

100-124-р гудамж

10

2

1

13

Шивээговь

Хөтөл гудамж

2

101-121-р гудамж

11

2

1

14

Шивээговь

Хөтөл гудамж

 

602, 700,701

3

0

0

15

Шивээговь

Сэвхүүлийн гудамж

1

100-182 гудамж

43

2

1

16

Шивээговь

Сэвхүүлийн гудамж

1

101-185 гудамж

41

2

1

17

Шивээговь

Сэвхүүлийн гудамж

2

300-302 р гудамж

16

2

1

18

Шивээговь

Сэвхүүл

 

501 602 606 608

4

0

0

19

Шивээговь

төв

1

100-108 тоот

4

0

0

20

Шивээговь

Жаргалант

1

101-105 гудамж

3

2

1

21

Шивээговь

Жаргалант

2

200-204 гудамж

3

2

1

22

Шивээговь

Урсах

2 3

201 200, 202, 210 306 403 510, 712 тоот

8

4

2

23

Шивээговь

Чойр

1

100-104

3

2

1

НИЙТ

247

38

20

 

Холбоотой линк